Энэтхэг Улсад “хар мөөгөнцөр”-ийн халдвар авсан хүний тоо 9,000 хүрлээ

Үйл явдал

Энэтхэг улсад коронавируст цар тахлаас гадна хар мөөгөнцөрийн халдвар хэмээх үхлийн өвчин дэгдээд байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт халдвар авсан хүний тоо 7000 даваад байсан бол өнөөдөр нийт 9,000 хүн хар мөөгөнцрөөр өвчилсөн гэж мэдээлсэн байна. Энэ халдвараар өвчилсөн хүмүүсийн 50 орчим хувь нь үхэх аюултай гэдгийг анхааруулжээ.

Хар мөөгөнцрийн халдвараар өвчилсөн хүний хамар эсвэл нүдийг нь авч байж халдваргүй болно гэж мэдээлсэн. Учир нь халдвар хамар болон нүдээр дамжин тархинд хүрч, үхэлд хүргэдэг байна. Зарим эрдэмтдийн хэлж байгаагаар ковид-19-ийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байсан эм нь энэ халдвараар өвчлөх эсрдлийг бий болгосон байж магадгүй байгаа юм. Учир нь ковид-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс 12-18 хоногийн дараа хар мөөгөнцрийн халдвараар өвчилж байгааг эрдэмтэд тогтоосон байна.  Дэлхийн хэмжээнд Энэтхэг улсад коронавируст халдварын нөхцөл байдал хамгийн хүнд байгаагаас гадна өдөрт хэдэн мянган нас баралт бүртгэгдэж байна.