Европын холбоо ирэх сараас вакцины цахим паспорт ашиглана

Үйл явдал

Европын холбооны улсууд ирэх сараас цахим вакцины паспортыг ашиглаж эхлэх гэж байна. Ингэснээр энэ зунаас аялал жуулчлалыг сэргээж, иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэхэд илүү амар хялбар болохыг онцоллоо.

ЕХ болон Европын парламент санал нэгдэж, ирэх сараас вакцины цахим паспортыг ашиглаж эхлэхээр боллоо. Энэхүү цахим паспорт нь тухайн иргэнийг ямар төрлийн вакцинаас хэзээ хийлгэсэн зэрэг мэдээллийг хадгална. Үүнээс гадна вакцин хийлгээгүй ч, шинжилгээний хариу нь сөрөг эсвэл эерэг гарсан зэрэг халдвартай холбоотой чухал мэдээллүүдийг нь илтгэх юм. Ингэснээр хот хооронд болон улс хооронд зорчиход нээлттэй болж байна. Одоогийн байдлаар холбооны улсуудад л энэхүү вакцины паспорт нь үйлчилнэ. Цахим паспортыг ашиглах нь ЕХ-ны аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөөний нэг хэсэг юм.