Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 144 мянгыг даваад байна. Сүүлийн өдрүүдэд батлагдаж байгаа тохиолдлын тоо дархлаажуулалтын үр дүнд буурч байгааг албаныхан мэдээллээ. Гэсэн хэдий ч санаа амрах болоогүй гэдгийг УОК-оос хэлж байна. Учир нь дэлхийн 100 гаруй улсад халдварлах чадвар 60 хувь илүү, вакцины үр дүнг 20-30 хувиар бууруулдаг дельта вирус тархаад байгаа юм. Энэ төрлийн вирус манай улсад өнгөрсөн тавдугаар сард гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдолд батлагдсан байна. Гэхдээ үүнийг хүн амын дунд алдалгүй эмчилсэн гэдгийг албаныхан мэдээллээ.
Манай улсад коронавируст халдварт өртсөн иргэдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй иргэд болон бага насны хүүхдүүд байгаа юм. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн дунд хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо ч буурч байгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулсан байна. Халдварын тохиолдол бага багаар буурч байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөх, амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.