Өнгөрсөн хоногт 1309 тохиолдол шинээр батлагдснаар улсын хэмжээнд нийт халдвар 149,733 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварын дийлэнх нь буюу 786 нь орон нутагт 523 нь УБ хотод батлагдлаа. Сүүлийн 24 цагт 5 иргэн коронавирусийн улмаас нас баржээ. Тодруулбал, 21-40 насны нэг, 61-80 насны 4 иргэн нас барсан байна. Харин өнгөрсөн хоногт 3501 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор 9941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 13,164 иргэн гэрийн ажиглалтад байгааг эмя-аас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 5852 нь хөнгөн, 2979 нь хүндэвтэр, 896 нь хүнд, 214 нь маш хүнд биеийн байдалтай байна. Ховд аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Увс аймагт хамгийн их буюу 101 тохиолдол батлагдсан байна. Харин бусад аймгуудад 17-89 тохиолдол шинээр нэмэгджээ.