Өдөрт илэрч байгаа нийт халдварын 60-70 хувийг эзэлж байгаа дельта мутаци нь ковид-19 вирусийн анхны эх хувилбар буюу Ухани хотод гарсан вирусээс сорьц дахь эс нь 1000 дахин илүү тул халдварлах чадвар өндөр гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа.
Мөн эсэд нэвтрэх чадвар, эсэд ороод өөрийгөө хувилах чадвар нь анхны эх хувилбараас хэд дахин их буюу анхаарал татсан аюултай мутацийн тоонд дэлхийн эрүүл мэндийн байгууллага оруулсан.
Тэгвэл дельта мутациас гадна 43 оронд тархаад байгаа шинэ төрлийн "МЮ" гэх мутаци нь дэлхий нийтээр хэрэглэж байгаа бүх төрлийн вакцинд тэсвэртэй байх магадлалтай гэж олон улсын эрдэмтэд тогтоосон байна. "МЮ" гэх шинэ төрлийн мутаци вирусийн халдварлах чадвар дельта хувилбартай ижил хэмжээний хурдтайг тогтоожээ.
Вакцинд тэсвэртэйгээс гадна олон улсын хэрэглэж байгаа эмчилгээний гол эм болох Моноклониал антибиотикт тэсвэртэй байгаа нь судлагдсан байна. Шинэ төрлийн мю хувилбар дельта хувилбартай хавсарсан тохиолдолд үхэлд хүргэх эрсдэл нэмэгдэх аюултай гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзжээ.