Эрүүл мэнд

Олон улсын стандартаар нэг эмчид дөрвөн сувилагч ногдох ёстой. Харин энэ тоо манай улсад зөвхөн нэг байгаа нь сувилахуйн мэргэжилтэн хангалтгүй байгааг харуулж байгааг албаныхан хэлж байна. Сувилагч мэргэжилтэнг нэмэгдүүлэхэд салбар яам, олон улсын байгууллага хамтран сургагч багш бэлтгэхээр өнөөдөр анхны сураглтаа зохион байгуулсан байна.

Манай улсад улсын болон хувийн хэвшлийн 13 анагаахын сургууль эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүд бэлтгэн гаргаж байна. Эдгээрээс жилд 800 орчим оюутан сувилагч мэргэжлээр бэлтгэгдэн гарч байгаа нь эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа эрэлтэд хүрэхгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хэрвээ олон улсын стандартаар нэг эмчид дөрвөн сувилагч ногдохоор болгоно гэвэл 10 орчим мянган сувилагч хэрэгтэй гэсэн юм.