Перу Улс нь Оросын Спутник-V вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр болжээ

Ковид-19 /дэлхий/

Оросын эрдэмтэн судлаачдын боловсруулан гаргасан коронавирусний эсрэг Спутник V вакциныг Өмнөд Америкийн Перу улс дотооддоо үйлдвэрлэхээр болжээ.

Перу улсын ерөнхийлөгч Педро Кастильо энэ талаар мэдэгдэж, тун удахгүй улс орондоо вакцин үйлдвэрлэх үйлдвэр барьж эхлэнэ гэжээ. 32,5 сая гаруй хүн амтай энэ улсад COVID-19 коронавирусний халдвараар цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш 200-аад мянган иргэн амиа алдаад байгаа юм.