Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүүхдийн халдварын тоо 0.8 хувиар буурсан. 12-17 насны хүүхдийн халдварын тохиолдол буурсан үзүүлэлттэй байна.
Манай улсад жилд дунджаар 16,500 хүн халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаанаар нас бардаг.
Энэ оны нас баралт наймдугаар сарын байдлаар өмнөх оноос 1,200 тохиолдлоор илүү байгаа. Энэ нь халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой.
Хоёрдугаар давлагааны өмнөх үед нас баралт өндөр хувьтай байсан. Нийт нас баралтын 86.5 хувийг архаг суурь өвчтэй хүмүүс эзэлж байна. Насны хувьд 50-аас дээш насны буюу вакцин тариулаагүй иргэд илүү нас барж байгаа" гэдгийг хэлэв.