Өнгөрсөн хоногт шинээр 1,566 тохиолдол бүртгэгдэж, 6,709 иргэн эдгэрлээ.
Бүртгэгдсэн тохиолдлын 1107 нь Улаанбаатар хотод, 459 нь орон нутагт илэрсэн байна. Сүүлийн 24 цагт 21-ээс дээш насны 15 хүн цар тахлын улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,392 хүн ковид болон ковидтой хавсарсан архаг хууч өвчнөөр нас бараад байна.
Одоогоор коронавирусийн халдвар авсан 19,826 иргэн эмнэлэгт, 53,015 иргэн гэрээр эмчлэгдэж байна.