Эрүүл мэнд

Дэлхийн зах зээл дээр эргэлдэж байгаа өргөн хэрэглээний эмийн 30 орчим хувийг хуурамч эм бэлдмэл эзэлдэг гэсэн стастистик тоон мэдээлэл бий. Харин манай улсын хувьд хуурамч эмийн шинжилгээг хамгийн багадаа 7-14 хоног, шаардлагатай бол түүнээс илүү хугацаанд шинжилдэг байсан. Тэгвэл өнөөдөр Улсын төв лаборатори хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнийг илрүүлэх зөөврийн багажтай боллоо.  350 жилийн түүхтэй Германы Мерск үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн илрүүлэх, зөөврийн багаж төхөөрөмжийг Улсын төв лабораторид гардууллаа.

Тус зөөврийн төхөөрөмж нь өргөн хэрэглээний тэр дундаа антибиотекийн төрлийн эмийн стандартыг шалгах 86 төрлийн шинжилгээний бодистой дагалдаж байна. Ингэснээр манай улсад импортоор орж ирдэг антибиотикийн төрлийн эмийн стандартыг тус зөөврийн багажаар газар дээр нь очиж шалгах боломж бүрдэж байна.  

Нэмэлт мэдээлэл дуулгахад,  Германы Мерск компани нь нийт 56 ажилтай ч өдөр бүр дэлхий даяар амьдарч байгаа олон сая хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ажилладаг гэдгээ өнөөдөр Мерск компанийн төлөөлөл онцлон ярилаа. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнд өвчин туссан хүнд тэр дундаа хорт хавдар, архаг өвчлөл, дархлааны системийн доголдол зэрэг өвчлөлд зориулж эмчилгээний шинэ төрлийг  судалгааны үндэстэй санал болгодог гээд бүхий л үйл ажиллагаа нь хүнд зориулагдсан гэдгийг хэллээ. Улсдаа ганцхан эм, эмийн бүтээгдэхүүн шинжилдэг Улсын төв лабораторид хандиваар олгож буй дээрх зөөврийн төхөөрөмжийг ашигласнаар хэд дахин хямд үнээр зах зээлд эргэлдэж байгаа хуурамч эмийн бүтээгдэхүүнийг илрүүлэх боломжтой гэлээ.