Ж.ЧҮЛТЭМСҮРЭН: “Сүхбаатар“ онгоцыг эрэгт байрлуулахад 100 м хүрэхгүй газар үлдээд байна

Нийгэм

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн.

Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3.2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр нуурын ёроолд шигдсэн байжээ. Урт нь 43.3 м, өргөн нь 8.4м, өндөр нь 5.7м, жин нь 309 тн юм.

Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийгджээ. Тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан усан онгоц юм. ус болон байгаль гэх мэтийн зураг байж болно