Эрүүл мэнд

Дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын тоо өнөө өглөөний 8 цагийн байдлаар 34,722 болж, 722 хүн нас барсан байна. Гэхдээ сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо бага зэрэг буурах хандлагатай байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад халдвар бүртгэгджээ. Мөн усан онгоцонд халдвар бүртгэгдэж, нийт 3,700 зорчигчдоос 61 хүн халдвар авсан байна. Шинэ коронавирусын халдвар суурь өвчтэй болон өндөр настай хүмүүст хүнд тусч байгааг Эрүүл мэндийн байгуулллагаас мэдээллэж байна.

2020 оын хоёрдугаар сарын 6-нд ХӨСҮТ-д иусгаарлагдсан 9 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдсон. Мөн өчигдрийн байдлаар тусгаарлагдсан хүн байгаагүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР ЯВАХГҮЙ, АМНЫ ХААЛТАА ТОГМОЛ ЗҮҮХИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

Өнгөрсөн шөнө 3000 гаруй хүн шинээр халдвар авч, 86 хүн нас барчээ. Манай улсын хувьд өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байгаа тул иргэд, олон нийт эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөхийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД