Өмнөд Африкаас өнөөдөр ирж байгаа энхийг сахиулагчдыг 10 хоног тусгаарлана 

Ковид-19 /дотоод/

Өмнөд Африкт ковид 19 халдварын аюултай шинэ мутаци буюу Омикрон гэх мутаци тархаад байгаа.

Үүнээс үүдээд дэлхийн зарим орнууд хилээ хааж халдвараас сэрэмжилж эхэлсэн юм.

Тэгвэл өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд Өмнөд Африкийн Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон энхийг сахиулагчид эх орондоо ирнэ.

Тэдний тусгай үүргийн онгоц 17:25 цагт газардах юм.

Тиймээс эрсдэлийг тооцож УОК-оос өнөөдөр ирж байгаа энхийг сахиулагчдыг 10 хоногийн хугацаанд тусгаарлахаар болоод байна.

 ШУУУД ҮЗЭХ