Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхийн тулд аялал жуулчлалын нислэгийг зогсоох хэрэгтэйг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр онцоллоо.
Тодруулбал, "Энэтхэг, Өмнөд Африк улсад дельта, омикрон хувилбар хамгийн анх эрчимтэй тархсан. Үүний учир шалтгааныг судлахад Энэтхэг, Өмнөд Африк улсууд хамгийн олон нислэг үйлддэг. Энэ нь нөлөөлсөн гэж судалгаа гарсан. Тиймээс манай улсын иргэд хамгийн их нисдэг Турк, Дубай, Тайланд зэрэг улс руу нисэх аяллын нислэгийг зогсоохыг зөвлөж байгаа. Эмчилгээний тактик бол хэвээрээ байгаа. ДЭМБ, Өмнөд африкийн эмч нар өмнөх эмчилгээг үр дүнтэй байна гэж мэдэгдсэн" гэлээ.
Мөн "Нийт хүн амын 80 хувь нь “Синофарм” вакцины бүрэн тунд хамрагдсан. Үүний дээр “Пфайзер вакцины бүүстэр тунг хийсэн нь омикрон хувилбарын үед давуу тал болж байгаа. Учир нь дархлааны хариу урвал нь үр дүнтэй байгааг нь судалгаагаар тогтоосон" гэлээ.