Турк, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират Улсаас ирсэн зорчигчдоос халдвар илэрч байна

Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн захирал Ц. Билэгтсайхан: “Хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн болон  PCR шинжилгээ авч байгаа.

Мөн гэрийн тусгаарлалтын 4 дэх хоног дээр нь PCR авч байгаа. Одоогоор хилийн шалганаар 38 тохиолдол эерэг гарсан. Үүний 16  дельта 7 альфа 3 нь бусад /эсгенийн дроп аут/ хувилбар байсан. Нийт 48 нислэгээс 14 нислэгт ямар нэг байдлаар эерэг тохиолдол илэрсэн. Бид эдгээр нислэгт хавьтлын тандалт судалгаа хийдэг.

Ингэхэд 12 улсаас ирсэн иргэдээс халдвар бүртгэгдсэн. Үүнээс Турк улсаас хамгийн их буюу 14, Арабын нэгдсэн Эмират улсаас 8,  Тайландаас 4 тохиолдол илэрсэн. Энэ нь групп аялал хийсэн, хамт олноороо зугаалсан хүмүүс байсан.

Тиймээс шаардлагагүй бол аялал зугаалгаар явахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.