Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Үүний 26.2% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна.
Томуу, томуу төст өвчин Орон нутагт Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Омикрон хувилбарын шинж тэмдэг нь ханиадны шинж тэмдэгтэй ижил байгаа юм. Мөн сүүлийн үед дэлхийн зарим улсад ханиад, томуутай хавсарсан Ковид-19 бүртгэгдэж байна. Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаагаа сайтар дэмжихийг ЭМЯ-аас санууллаа.