Эрүүл мэнд

Европын Улсуудад гэрээс гарахгүй байх бусад хөл хорионудыг хэрэгжүүлж эхэлсэн.

БНХАУ, БНСУ цар тахлын хүрээг хумиж байна. 3-р сарын 11-нд Солонгост 242 хүн халдвараар өдөрт нэмэгдэж байсан бол 3-р сарын 15-ны байдлаар өдөрт 76 хүн халдвараар бүртгэгдэж байгаагаас харахад сүүлийн 4 хоногт халдварын хүрээ 3 дахин хумигджээ.

БНХАУ-д 3-р сарын 6-нд өдөрт 145 хүн халдвараар бүртгэгдэж хумигдаж эхэлсэн бол 3-р сарын 15-ны байдлаар 24 хүн өдөрт халдвараар бүртгэгдэж сүүлийн 9 хоногт 6 дахин хумигдсан байгааг албан ёсны статистик мэдээллээс боловсруулж харж болохоор байна.