Кембрижийн ахайтан Кейт Мидлтон 40 нас хүрлээ

Энтертэйнмент

Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн ач хүү, ханхүү Уильямын гэргий, Кембрижийн ахайтан Кейт Мидлтон 40 нас хүрчээ.

Кейт Мидлтон 40 насны төрсөн өдөртөө зориулан авхуулсан албан ёсны фото зурагнуудаа дэлгэж, мэндэлсэн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэжээ.

Кембрижийн ахайтан Кейт Мидлтоны 40 насны төрсөн өдөрт зориулсан зураг авалтыг фэнш-фото зурагчин Паоло Роверси авсан байна. Албан ёсны зураг авалтан дээрээ Кейт ахайтан Америкийн дизайнер Александр МакКуины даашинзнуудаар гоёжээ.

Кейт зураг авалтаа түүний амьдралд эргэлт авчирсан, дурсгалт газрууддаа очиж авахуулсан байна.

Беркшир, Сент-Эндрюс болон Англси-д авхуулсан 3 зураг нь Лондон дахь Хатан хааны Үндэсний зургийн галерейн сан хөмрөгт шилжих юм.

Кейт ахайтны 40 насныхаа төрсөн өдөрт зориулсан албаны фото зурагнуудыг түүний мэндэлсэн өдрөөр, энэ ням гарагт олны хүртээл болгожээ.