Дэвид Боуигийн уран бүтээлийг Warner music group эзэмшихээр болжээ

Энтертэйнмент

Их Британийн рок дуучин Дэвид Боуигийн уран бүтээлийг Warner Music Group эзэмшихээр гэрээ байгуулжээ.

Warner Music GroupДэвид Боуигийн дуу, уран бүтээлийн зохиогчийн эрхийн гэрчилгээг дуучны үе залгамжлагчдаас 250 сая доллар төлөн худалдан авчээ. 

Гэрээний дагуу Warner Music Group Дэвид Боуигийн нийт 26 студийн цомог, мөн түүнчлэн дуучныг нас барсны дараа түүний дурсгалд зориулан гаргасан Toy цомгийн зохиогчийн эрхийг авсан байна. Дэвид Боуид зориулсан Toy нэртэй дурсгалын цомгийг Британийн рок дуучны мэндэлсний 75 жилийн ойд зориулан энэ сарын 7-нд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм.