Эрүүл мэнд

Мэргэжлийн байгууллагад хачигт хазуулсан гэх дуудлага сүүлийн өдрүүдэд их иржээ. Хэрэв хүн хачигт хазуулж хүндэрвэл мэдрэлийн систем гэмтэж, цаашлаад унаж татах өвчтэй болдог. Иймд хачигт халдвараас урьдчилан сэргийлж, вакцин хийлгэхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Ойн хачиг нь манай улсын Сэлэнгэ, Орхон Дархан-Уул, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн хойд хэсгээр голомтлон тархсан байдаг байна. Хачигт халдвараас ихэвчлэн залуу хүмүүс өвчилж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Харин бэлчээрийн буюу малын бор хачигт ихэвчлэн малчид, ноос ноолуурын үйлдвэрийн ажилчид, эмэгтэйчүүд хүүхдүүд өвчилж байгааг онцоллоо. Хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд  хэд хэдэн заавар зөвлөмжийг дагах хэрэгтэйг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.

Хачигт хазуулсан иргэдийн дийлэнх нь толгойн хэсэгтээ хазуулжээ. Хачиг нь хүний биеийн цусан хангамж хамгийн сайн хэсгүүд болох толгой чихний арын хэсэг, суга, цавь зэрэгт хаздаг байна.

Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх гурван тун вакциныг голомтот бүс нутаг, ажлын онцлог зэргээс нь хамаарч хийдэг байна. Хачигт халдварын вакциныг гуравдугаар сарын 15-наас хийж эхэлжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ