Эрүүл мэнд

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үүднээс эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүдийг шинэчилсээр байна. Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилттэй цахим эрүүл мэнд төслийн хөрөнгөөр "Ковид-19"-ын үед ашиглах тоног төхөөрөмжийг манай улсад хүлээлгэн өглөө. Суурин дижитал аппаратаар эмнэлгүүд хангагдах юм.