Говийн аймгуудад бүлэглэн айл тонон дээрэмддэг бүлэг этгээдүүдийг саатууллаа

Эрх зүй

Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны 07 дугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг дайчлан шалгаж байна.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан,  зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна.

Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 262425, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу.