97 дугаар сургуулийн багш Л.Цэрэнбадамыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ 

Эрх зүй

Нийслэлийн 97 дугаар сургуулийн бага ангийн багш Л. Цэрэнбадам 7 настай сурагч охины гарыг хавдтал нь цохисон хэрэг гарсан.

Энэ хэргийг сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л. Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаад байна.

БШУЯ, Боловсролын ерөнхий газраас сургуулийн орчинд ил далд, их бага хэмжээгээр үйлдэгдэж байгаа хүчирхийллийг таслан зогсооход бүхий л төлөөллүүд чухал үүрэгтэй гэдгийг албаныхан хэлж байна.

Мөн ЕБС-иуд энэ асуудлыг нуун далдлахгүй байхыг Боловсролын ерөнхий газраас уриалж байна.