Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орнуудын мэргэжлийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Ковид-19 халдвараас хэрхэн сэргийлэх, өвчтөнд ямар эмчилгээ хийх зэрэг ажлын талаар ярилцсан байна. Жил бүр болдог хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Австрали, БНХАУ, Япон, Солонгос, Монгол зэрэг 27 орны төлөөллүүд цахимаар хуралдаж туршлага солилцлоо. Монгол Улс коронавируст халдварын хариу арга хэмжээ, шийдвэр гаргалтад  олон эх үүсвэрийн тандалтын мэдээллийг  хэрхэн ашиглаж байгаа  талаар  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү илтгэл тавьлаа. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн Орнуудын мэргэжлийн зөвлөлийн цахим хуралдаанд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн төлөөлөл оролцлоо. Хурлын үеэр  Монгол Улсыг дотооддоо коронавирусний халдвар алдаагүй байгааг онцлон тэмдэглэсэн байна.