Нийслэлийн Багануур, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн хүнсний худалдаа, үйлчилгээний 33 объектын 22094 м.кв, нийтийн эзэмшлийн орон сууц, зам, гудамж талбайн 2 объектын 900 м.кв, 6 сургалтын төвийн 3920 м.кв, бусад 12 объектын 950 м.кв зэрэг нийт 53 объектын 27864 м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Мөн Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн мэдээллийн дагуу Баянзүрх Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт байрлах нийт 6 эмнэлгийн цогцос хадгалах байрнаас 23 шарилыг, “Буяны хөсөг” ХХК “Улаанбаатар буян” ХХК-ийн машинд зөөвөрлөх, Баруун, Зүүн чандарлах төвд чандарлах, газарт оршуулах үйл ажиллагаанд, нийт 2038 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд тус тус хяналт тавьж ажиллалаа.