Баян-Өлгий аймгаас шинжлүүлэхээр ирүүлсэн 20 сорьцод шинжилгээ хийхэд 16-аас нь дельта хувилбарын мутаци илэрсэн гэж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ.
Мөн Сонгинохайрхан, Баянгол зэрэг дүүргүүдээс ирсэн шинжилгээний 50 орчим хувьд дельта илэрч байна гэсэн юм. Тэгэхээр өнөөдөр батлагдаж буй 1800 гаруй тохиолдлын талаас дээш хувьд нь дельта хувилбар байх магадлалтай гэдгийг онцоллоо. Манай улс БНСУ-ын оношлуураар шинжилгээ хийж дельта хэлбэрийн вирусыг тодорхойлж байгаа юм.