Халдвар аваад эдгэрсэн хүмүүс 3-р тун тариулах шаардлагагүй.
Манай улсад коронавирусийн дельта хувилбар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас вакцины 3-р тунг иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж эхлээд байна.
Ковакс хөтөлбөрийн хүрээнд 800 тун Pfizer вакциныг захиалсан байгаа, харин Vero Cell вакцин манай улсад тодорхой хэмжээний нөөц байгаа тул 3-р тунгийн вакцинд хомсдол үүсэхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Харин тархалтын хувьд дельта хувилбар илүү. Илрэх шинж тэмдэг болон эмчлэгдэх үйл явц нь альфа хувилбартай яг адилхан гэлээ.
Вакцинд хамрагдах хүмүүс халдварын эсрэг 2 тун вакцин хийлгэсэн, түүнээс хойш 3 сарын хугацааг өнгөрөөсөн байх ёстой. Харин 2 тун вакцинд хамрагдсаны дараа коронавирусын халдвараар өвчлөөд эдгэрсэн бол 3-р тунг тариулах шаардлалагүй. Мөн хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор хөл хорио тогтоох вий гэсэн эргэлзээ иргэдийн дунд бий болоод байгаа юм. Үүнд Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоохгүй гэдэг байр суурийг илэрхийллээ.