Манай улсад ковид-19 халдвар дотоодод гарснаас хойш 1392 амиа алдаад байна.
Өнгөрсөн хоногт гэхэд халдварын улмаас 11 эмэгтэй, 4 эрэгтэй нас барсан.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хэлж байгаагаар халдварын улмаас эцэг эхээ алдсан 59 хүүхэд төрөөс тэтгэмж авч байгааг хэллээ.
Үүнээс 9 хүүхэд эцэг эхээ алдаж бүтэн өнчин болсон бол 50 хүүхэд хагас өнчирч тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамрагдаж байна.