ХУД-ийн 2-р хорооны Тэрмэстий ӨЭМТ-ийн хяналтад 20 гаруй хүн хяналтад байснаас таван хүний тусгаарлалтын хоног дууссан байна.
ӨЭМТ-үүд сайдын тушаалын дагуу бэлэн байдалд ажиллаж байна. Хэрвээ Омикрон хувилбар дотоодод тархсан тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүгд бэлэн байгаа гэдгийг мэдэгдлээ. Гэхдээ халдвар тархах эрсдлийг иргэд өөрсдөө бий болгож байна гэдгийг өрхийн эмч нар учирлаж байна.
Омикроны халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх, мөн нэн шаардлагатай биш л бол гадаад улс орон руу аялал зугаалгаар явахаа түр зогсоохыг анхаарууллаа.
Өчигдөр эхнийг сахиулагчид эх орондоо ирсэн. 200 гаруй энхийг сахиулагчдаас тал хувь нь эерэг гарсан гэсэн мэдээллийг салбар яамнаас мэдээлж байгаа. Эдгээр энхийг сахиулагчдын шинжилгээнд лавлагаа шинжилгээ буюу генийн дараалал тогтоох шинжилгээг хийнэ. Энэ шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа гарах юм.