Ковид-19 халдварын Омикрон хувилбарын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотой ХӨСҮТ-өөс хэд хэдэн анхааруулга сэрэмжлүүлгийг иргэд олон нийтэд хүргэж байна.
Шинээр илэрч байгаа тохиолдлуудын 80 хувь нь ажлын газар болон гэр бүлийн хүрээнээс халдвар авч байгааг хэллээ. Мөн дэлгүүр, зах худалдааны төв, эмнэлгээс халдвар авч байгаа тохиолдол нэмэгджээ.
Халдварын оргил үе энэ сарын сүүлээр болох тул олон нийтийн газраар зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримтлахыг санууллаа.