Сүүлийн нэг хоногт 1,230 тохиолдол шинээр батлагдснаас 628 нь орон нутагт, 602 нь нийслэлд бүртгэгджээ.
Халдварын улмаас 61-ээс дээш насны гурван хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5800 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 53 хүн бийг ЭМЯ-наас мэдээллээ. Ховд, Хөвсгөл, Булган аймагт сүүлийн нэг хоногт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалт зүүх, зай барих, гарын ариун цэвэр сахихыг салбар яамнаас зөвлөлөө.
Манай улс одоогоос жилийн өмнө иргэдээ ковидын эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Улсын хэмжээнд 2.2 сая гаруй хүн нэгдүгээр тунд, 2.1 сая хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин өнгөрсөн 8 дугаар сараас дархлаа сэргээх нэмэлт тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэн.
Одоогоор гурав дахь тунд 1 сая, харин 4 дэх тунд 86,689 мянган хамрагдаад байна. Вакцин болон халдвар хамгааллын дэглэм нь халдвараас сэргийлэх боломж гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байгаа юм.
Вакцины бүүстэр тунд хамрагдснаар коронавирусийн Омикрон болон BA2 хувилбараас сэргийлэх боломжтойг эрдэмтэн судлаачид тогтоожээ.