Коронавируст халдварын улмаас нэг хүн нас барлаа

Ковид-19 /дотоод/
Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 361 тохиолдол илэрлээ. Ойрын хавьтал болон сайн дураараа шинжилгээ өгсөн иргэдээс бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн шөнө халдварын улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэг иргэн нас барлаа. Түүний биеийн байдал хүнд ирж шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хүргэж байсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ингэснээр манай улсад халдварын улмаас нас барсан иргэний тоо зургаа болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 мянган хүнд шинжилгээ хийхэд 361 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо манай улсад 6693 боллоо. Мөн өчигдөр халдварын улмаас нэг хүн нас барсан.

Шинээр батлагдсан тохиолдлын 319 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин бусад тохиолдол нь аймаг орон нутагт батлагдсан. Тухайлбал, Баянхонгор аймагт хоёр, Архангай аймагт 12, Өвөрхангайд долоо, Орхон аймагт 15, Хөвсгөл аймагт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Мөн өнөөдөр 87 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Халдвар авч эмлэгдсэн хүний тоо 4237 болж байна.

Коронавируст халдварын тохиолдлын тоо цаашид ч буурахгүй. Эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас өдөр бүр иргэдэд хандан зөвлөмж хүргүүлж байгаа. Хамгийн чухал нь иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхаарууллаа.

ШУУД ҮЗЭХ