Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү эмчийг сүүлийн үед УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Л.Гүндалай хэмээх эрхэм өөрийн цахим хуудсаараа өдөр алгасахгүй лайв хийж элдвээр хэлэх болсон. Үүнд Нямхүү даргаас тайлбар хүслээ. Тэрээр үг хөөхөөр үхэр хөө гэдэг. Энэ их ажлын хажуугаар тэрэнтэй шүүх цагдаа гээд хөөцөлдөөд явах зав үнэндээ алга гээд хариу тайлбар өглөө.  

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хувь хүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан Гүндалай цахим орчинд мэдэгдэл хийсэн юм. ХӨСҮТ-ийн дарга нь дэлхийн нэр хүндтэй хувцасны дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдэг, хувийн орлого нь өндөр, мөн  хуулийн байгууллага шалгах ёстой гэж тэрээр ярьсан. Харин энэ асуудалд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах тайлбарыг өглөө.

Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагаас явуулж байгаа арга хэмжээг мөн шүүмжилсэн. Тухайлбал Эдгэрч эмнэлгээс гарсан хүнийг 21 хоногийн хугацаанд сувилалд тусгаарлаж байгаа. Гэвч олон улсын эмчилгээний аргад 21 хоног тусгаарладаггүй гэсэн юм. Харин ХӨСҮТ-ийн дарга мэргэжлийн байгууллагууд хамтарч ийм шийдвэр гаргасан. Энэ ч зөв. Учир нь манай улс халдварыг одоог хүртэл дотооддоо алдаагүй гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ