Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг иргэдийн 45 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлж байна.
Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 2000-2200 иргэн Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ үйлчилгээ авдаг байна. Тэдний 40-45 хувь нь 35 хүртлэх насны залуус байдаг харамсалтай мэдээг албаны хүн хэллээ.
35 хүртэлх насны залуусын 96 хувь нь архины хамааралтай, архи хэтрүүлэн хэрэглэдэг, хордлогод орсон болоод архинаас шалтгаалан бие махбодийн өвчин эмгэгт өртсөн хүмүүс байдгийг онцоллоо.
Тиймээс Наркологийн эмнэлэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран архи тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд 24 цагийн зөвлөгөө өгч тусламж үзүүлэх цахим хуудас болоод төлбөргүй утас ажиллуулж эхэлсэн байна.