Нийслэлд худалдаалж байгаа хүнсний ногоонууд чанарын шаардлага хангаж байна.
Нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байгаа. Тэгвэл үзэсгэлэнд худалдаалагдаж байгаа хүнсний ногоонуудыг мэргэжлийн хяналтын газраас лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Нийт 108 ногооны дээжийг шинжилгээнд хамруулснаас 60 гаруй дээжийн шинжилгээний хариу хүний биед хортой бодис агуулаагүй, стандартын шаардлага хангасан гэж гарсан байна. Үлдсэн сорьцуудын хариуг яаралтай гаргахаар ажиллаж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэллээ.
Хүнсний ногоо борлуулж байгаа газруудыг жингийн баталгаажилтад анхаарч ажиллахыг сануулж байгааг тэрээр хэллээ.
Иргэд худалдан авсан хүнсний ногоо, жимснийхээ жинд эргэлзвэл хяналтын жин дээр баталгаажуулах боломжтой мөн санууллаа. Хүнсний ногоо жимс жимсгэнийг ил худалдаалахдаа ариун цэврийн өрөө, хог хаягдал зэргээс хол байрлуулах ёстойг анхааруулан ажиллаж байна.
Саяхан “Саруул” худалдааны төвд борлуулж байсан тарваснаас хүний биед хортой “нитрит” их хэмжээгээр агуулагдаж байна гэсэн иргэний гомдол сошиал орчинд тарж олон нийтийг эргэлзүүлсэн.
Гэтэл эдгээр тарвасуудад лабараторын шинжилгээ хийхэд хорт бодис агуулагдаагүй болох нь тогтоогджээ. Тиймээс иргэд буруу ташаа мэдээдэлд хууртахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.