Цар тахлын Омикрон хувилбараас сэргийлэх үүднээс дөрөв дэх тун вакцин хиийлгэхийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсан. Манай улс ч дархлаажуулалтыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүллээ. Иргэдийн хувьд хийлгэх нь зөв эсэхэд эргэлзсэн байдал олон байгаа юм. Тэгвэл дөрөв дэх тун вакцин хийлгэх зөвлөгөөг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа учраас айх зүйлгүй гэдгийг эмч нар хэллээ.
Манай улс нийт иргэдийнхээ 66.6 хувийг коронавирусийн хоёр тунд хамруулаад байна. Харин гуравдугаар тунд нийт иргэдийн 22 хувь нь хамрагдаад байна. Омикроны халдварыг аюулгүй давах боломж нь дөрөв дэх тун гэдгийг ДЭМБ зөвлөж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 159 цэг ажиллаж байна.
Нийслэл дэх вакцины цэгүүдэд 160 багийн 752 эмч, ажилтан ажиллаж байна. Иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж, харьяалал харгалзахгүйгээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд даарахгүй, харшил өгөх эрсдэлтэй халуун ногоо, газтай ундаа, кофе, согтууруулах ундаа хэрэглэж болохгүйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.