Хавар болж дулаарахтай зэрэгцэн амьсгалын замын цочмог халдварууд асар хурдацтай тархаж эхэлдэг. Тэгвэл энэ жил томуу, цахилгаан менингит зэрэг өвчин бага насны хүүхдүүдийн дунд өндөр тоогоор бүртгэгдсээр байна. Зөвхөн нийслэл бус орон нутагт ч тархаж эхэлжээ. Орхон аймгийн хувьд халдвар өндөр байгаа учраас цэцэрлэгүүдээ бүрэн хааж, каренталсан байна.
Томуугийн халдвар улс орон даяар идэвхтэй хэвээр байна. Орхон аймгийн онцгой комисс цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног түр хаах шийдвэр гаргаад байна. 7 хоногт 1400 орчим хүүхэд томуугийн халдварын улмаас эмнэлэгт үзүүлж 10-15 орчим хувь хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо 18 хувьд хүрээд байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос эмнэлгийн орны тоог нэмэмгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа сайжруулжээ.
Өнгөрсөн хугацаанд 2-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн халдвар өндөр байсан бол одоо 0-1 насныхны дунд өвчлөл нэмэгдснийг албаныхан хэлж байна. АОК-оос 0-5 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй, ямар нэгэн арга хэмжээнд оролцуулахгүй байх шийвэрийг гаргаад байна. Орхон аймагт бага насны хүүхдүүдийн дунд менингитийн халдвар бүртгэгдээгүй ч насанд хүрсэн 8 хүний биед тууралт гарч БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор менингитийн халдвар эсэхийг эцэслэн тогтоогоогүй гэж эмнэлгийн удирдлага мэдээллээ.