Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлсний оношлуур хэрэглээнд нэвтэрлээ. Гэхдээ одоогоор зорьж ирсэн иргэд шууд шинжилгээ өгөх боломжгүй, Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэл, хуваарийн дагуу шинжилгээг авна гэлээ.
Шүлсээр оношлохын давуу тал нь үнэ хямд, хариу хурдан гарна (90 минут), агаарт нян, вирус дэгдэхээс сэргийлдэг гэлээ.
Одоогоор ХӨСҮТ-д хэрэглэж байгаа PCR шинжилгээ 165 мянган төгрөгийн өртөгтэй. Тэгвэл шүлсний оношлуур 30 мянган төгрөг байхаар яригдаж байгааг зарим эх сурвалж хэлж байгаа юм.