Мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдаалах байршилд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байх, эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан дотор орчинд мах, махан бүтээгдэхүүн бөөнөөр худалдаалах талаар зөвлөгөө өгч, зах худалдааны төвүүдэд хяналт тавин ажиллаж байна.
Мах, махан бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч танд Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага стандартыг мөрдлөг болгон ажиллахыг зөвлөж байна.