Вакцины тун хоорондын зайг нэмэх зөвлөмжийг ДЭМБ гаргасан

Зөвлөмж

ДЭМБ-аас АстраЗенека вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгох зөвлөмж гаргасан. Дархлаа тогтох нь илүү үр дүнтэй гэсэн судалгаанд үндэслэсэн ийм зөвлөмж гаргажээ.

Тухайлбал, эхний тунг хийлгэснээс 90 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэвэл дархлаа тогтох нь сайн байгаа нь батлагджээ. Мөн хамгийн чухал нь иргэд вакцин хийлгээд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай.