Эрүүл мэнд

Дэлхий нийтийг цочроож байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн 2 дахь давалгаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед ХӨСҮТ-ийн орны хүрэлцээг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлийн ажлыг дуусгах, вирус судлалын лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр салбар яам анхаарч ажиллаж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс ХӨСҮТ-д ажиллалаа.  Энэхүү ажлын хүрээнд дэд сайд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг, чиглэл өглөө.    

 

АНХМАА: ХӨСҮТ-ИЙН ЛАБОРАТОРИЙН БАРИЛГЫН АЖИЛД ШААРДЛАГАТАЙ НЭМЭЛТ ХӨРӨНГИЙГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД ТУСГУУЛНА  

 

ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн засвар дууссанаар  КОВИД -19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 60-аар нэмэгдэнэ. Түүнчлэн тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө 66-аар нэмэгдэх юм.  Мөн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг явуулах боломж нөхцлийг нь хангахаар ажиллаж байна.

 

ХӨСҮТ-ийн лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулахаар болсныг дэд сайд мэдэгдлээ. Ингэснээр 10 дугаар сард барилга ашиглалтад орох боломжтой болох юм.