Эрүүл мэнд

Оношилгооны төвд ходоодны дуран, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, тархины цахилгаан бичлэг зэрэг оношилгоо, эмчилгээг үзүүлэх юм байна.

Хөдөлгөөнт оношилгооны төвийн хоёр вагоныг  төмөр замын ажилтнуудын хандивласан 400 гаруй  төгрөгөөр байгуулсан гэлээ. Харин цаашид 4 вагон нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ асуудалд Эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл ярьж байна. Тэрбээр хөдөлгөөнт оношилгоо эмчилгээний төв байгуулагдсан нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал болж байгааг онцоллоо.

Хөдөлгөөнт оношилгоо, эмчилгээний төв бүхий галт тэрэг өчигдөр орой Улаанбаатар-Замын Үүд чиглэлд хөдөлсөн юм. 9 өртөө зөрлөгөөр 10 хоног аялна гэлээ.