Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй

Зөвлөмж
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Вакциныг ямар хүмүүст хийж байгаа вэ?
-Вакцины нөөц хязгаарлагдмал байгаатай холбоотой Монгол Улсын Засгийн газраас хамгийн түрүүнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, мэргэжлийн хяналтын ажилтан, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүсийг вакцинд хамруулж байгаа.

-Вакцин хийлгэсний дараа вирус илрүүлэх шинжилгээгээр вирустэй гарах уу?
-Үгүй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарахгүй. Харин дархлааны хариу урвалын нөлөөгөөр эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр эерэг гарах боломжтой.

-Томуугийн вакцин “Ковид-19”-өөс сэргийлэх үү?
-Үгүй. Гэхдээ томуугийн эсрэг вакцин хийлгэснээр коронавирусийн халдвартай хүн томуугийн халдвар давхар авахаас сэргийлнэ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ