Өнгөрсөн 24 цагт 38055 иргэнийг дархлаажуулж, улсын хэмжээнд нийт 414,382 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Эдгээрээс нийслэл хотод эхний тунгаа хийлгэсэн 372876 хүн байна. Харин хөдөө орон нутагт эхний тунгаа хийлгэсэн 41506 иргэн байна. Вакцинд хамргадсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 18-19 насны 4916, 20-29 насны 74422, 30-39 насны 105499 хүн байна.
Харин 40-49 насны 82241, 50-59 насны 86374, 60-69 насны 43977 хүн байна. 70-79 насны 12094, 80-89 насны 1936, 85-аас дээш насны 859 хүн вакцинд хамрагджээ. Мөн хөдөө орон нутагт дархлаажуулалтын ажил эхэлсэн. Тухайлбал Говь-Алтай -99, Дархан-Уул - 9717, Дорноговь-3407, Орхон- 208, Төв- 949 , Өмнөговь- 10443, Говьсүмбэр-1031, Сэлэнгэ-8147, Булган- 248, Сүбаатар- 132 хүн вакцин хийлгэжээ. Хүн амынхаа дийлэнх хувийг дархлаажуулсан улс орны хувьд “ковид-19” халдвар эрс буурсан жишээ дэлхий нийтэд олон байна. Зарим улс оронд өвчлөл 90 гаруй хувиар буурчээ. Иймд дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас нийт иргэдээсээ хүслээ. Хүн бүр хариуцлагатай байж, заасан цаг хугацаанд вакцинд хамрагдсанаар товлосон хугацаанд улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил дуусах юм.