Манай улсад орж ирэх байсан Cинофарм үйлдвэрийн 600 мянган тун вакцин энэ сарын 20 ны өдрийг хүртэл хойшлоод байгаа. Үүнтэй холбоотой эхний тунгаа хийлгэсэн вакцинаас өөр төрлийн вакциныг хоёр дахь тунгаар хийлгэж болох эсэхийг иргэд ЭМЯ-наас маш ихээр тодруулж байгааг хэллээ. Тэгвэл дэлхий нийтэд хоёр өөр төрлийн вакцин хийж болно гэсэн туршилт одоогоор батлагдаагүй. Харин Их Британи улсад дээрх төрлийн судалгааны ажил хийгдэж эхэлсэн байна.