Б.БААТАРХҮҮ: Гэр бүлийн хүмүүсийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй, цаашид шалгана

Эрх зүй

Харамсалтай хэрэг явдал өчигдөр БЗД-ийн 8-р хороонд байрлах зочид буудалд болсон байна. Амь хохирогчид бага насны гурван хүүхэдтэй байсан. Хэрэг явдал болдог зочид буудалд хэд хоног байрлаж байсан нь тогтоогдсон гэлээ.

Мөн урьдчилсан байдлаар дээрхи иргэд мөрийтэй тоглоом тоглож, бусдад өртэй болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.Мөн хэн нэгний дарамтанд орж, ийм харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй учраас цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажлыг хийж эхэлжээ.

Мөн БГД-ийн нутаг дэвсгэр, орон сууцны барилгаас 27 настай эрэгтэй унаж амь насаа алджээ. Түүнчлэн Баян-Өлгий аймагт хүн амины ноцтой хэрэг гарч, сэжигтнийг  цагдаагийн байгууллагаас саатуулан мөрдөн шалгаж ажиллагааг прокурорын байгууллагын хяналтан дор явуулж байгааг мэдээллээ.