АТГ: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилсэн

Эрх зүй

"Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярвааг өнгөрсөн долоо хоногт авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан. Түүний өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө олдсон нь гэмт хэргийн үндэслэлтэй гэж хуулийн байгууллага үзсэн юм. Тэгвэл Д.Хаянхярваад мөнгө өгсөн хүн өөрөө хэргээ илчилж, мэдүүлэг өгсөн гэдгийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хэллээ.

УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй. 

Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэлээ. Тиймээс  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан" гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох тайлбарлав.