АМГТГ-аас шатахууныг устай холих ямар ч боломжгүй гэж мэдэгдлээ 

Эрх зүй

Иргэд шатахууны найрлагад ямар нэгэн хольц орсон гэдгийг хэлэх болсон. Ялангуяа устай хольсон гэсэн хардлага иргэдийн дунд их байгаа юм. Тэгвэл АМГТГ-аас ус, шатахуун хоёрыг холих ямар ч боломжгүй гэдгийг тайлбарлалаа. Мөн тус газраас шатахуун нийлүүлэгчдийн агуулахад шалгалт хийж, шатахууны дээжийг шинжлэхээр болсон байна. 

Шатахуун ямар ч тохиолдолд устай холилдох боломжгүйг лабораторийн мэргэжилтнүүд хэлж байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жолооч нарын жолоодох ур чадвар, автомашины техникийн үзүүлэлт, эд ангийн эвдрэл зэргээс шалтгаалан шатахууны зарцуулалт өөрчлөгдөх магадлалтай гэдгийг тайлбарлаж байна. Өнөөдөр АМГТГ-ын холбогдох албаныхан “Сод Монгол” нефть хангамжийн газар ажилласан юм. 

АМГТГ-аас сар бүр шатахууны агуулахад шалгалт хийж дээж авдаг байна. Харин өнөөдөр цастай байсан учраас дээж авах боломжгүй болсон юм. Шатахуун устай холилдох боломжгүйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Тодруулбал усны хувийн жин 1000 байдаг бол шатахууных 7000-8000. Энэ нь  усны хувийн жин шатахууныхаас их учраас савны ёроолд тунана. Тиймээс жолооч нарыг шатахууны саваа цэвэрлэж байхыг зөвлөлөө.

Агуулахаас шатахуун түгээх станц руу, станцаас хэрэглэгчийн автомашинд орох хүртэл 14-15 шүүлтүүр дамждаг. Тиймээс мөстэй, устай шатахуун хэрэглэгчдэд борлуулах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг хэлж байна.