Цэргийн албанд татагдаж, эх орноо хамгаалах нь эр хүний бахархал ч цэргийн алба дагасан муу мэдээ байнга хөврөх боллоо. Дөрвөн цэрэг тутмын нэг нь яргалуулж, байнгын дарамтад байдаг дүгнэлтийг ч Хүний эрхийн үндэсний комисс гаргаад байна. Бүр бэлгийн дарамт байдаг талаар ч зарим хэвлэлд бичигджээ. Энэ сэдвээр Батлан хамгаалахын сайдаас тодрууллаа.
ХЭҮК-оос гаргасан тайланд дөрвөн цэрэг тутмын нэг нь дарамт, шахалт, яргалалд өртдөг гэх судалгааг хавсаргажээ. Хүний эрх эн тэргүүнд гэх үгийг уриагаа болгон тавьсан ч жил бүр багадаа нэгээс хоёр удаа цэргүүд яргалуулсан, дарамт шахалтаа дийлэхгүй амиа алдах тохиолдол ч бүртгэгдсэн байдаг. цаашид цэргийн байгууллага дахь дарамт, яргаллыг таслан зогсооход анхаарч ажиллахаа салбарын сайд хэлж байна.
2018 онд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан, мөн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэрэг амиа алдсан зэрэг дурьдаад байвал барагдахгүй олон тохиолдол бичигдэнэ. Өнгөрсөн хугацаанд гарсан энэ мэт тохиолдууд залуусын цэрэгт элсэх хүсэл сонирхлыг бууруулж байна.