ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.04/ Наран ургах, шингэх 5:29-20:09

Зурхай
2021.05.04, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.04, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05:29-20:09
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.